Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Техникийн шаардлага

 
Интернэтийн хурд:

Таны интернэтийн хурд багаар бодоход 256kbps байх хэрэгтэй ба Диал ап-ын (Dial Up) хэрэглэгчид үзэх боломжгүй.

ADSL (утасны шугам ашиглаж интернэтэд холбогддог технологи) болон шилэн кабелийн холболттой байвал тохиромжтой.

Диал-ап (утасаараа интернэтэд ордог) хэрэглэгчдийн хувьд онлайнаар видео үзэх нь тохиромжгүй юм.

Гадаадад байгаа хэрэглэгчдийн хувьд интернэтийн хурдны хувьд ямарч хүндрэлгүй.

Flash Flayer:

Banjig.Видео салбараас кино, клип болон бусад видеонуудыг ямар нэгэн асуудалгүйгээр үзхэд таны интернэт хөтөч дээр (internet explorer, Mozilla Firefox г.м) Flash Flayer-ийн хамгийн сүүлийн шинэ хувилбар суусан байх хэрэгтэй. Энэ тоглуулагч нь ихэнх компьютер дээр суусан байдаг боловч сүүлийн хувилбар байхгүй бол та Flash Player-ийн шинэ хувилбарыг суулгах хэрэгтэй. Үүний тулд:
  1. Өмнөх хувилбарыг устгах хэрэгтэй. Үүний тулд энд дарж Unstaller -ийг татаж авна уу.

    Татаж авсаны дараа "uninstall_flash_player.exe" гэсэн файлаа ажиллуулах хэрэгтэй. Харин тэрхүү файлыг ажиллуулахаасаа өмнө нээлттэй байгаа бүх програмуудаа хаагаарай.

  2. Өмнөх хувилбараа устгасаны дараа шинэ хувилбарыг татаж авч суулгана. Энд дарж Flash Flayer-ийн шинэ хувилбарыг татаж авна уу. Энэ файл нь 1,324 K хэмжээтэй бөгөөд Диал-Апын хэрэглэгч татаж авхад 2 минут зарцуулна.

    Татаж авсаны дараа install_flash_player.exe нэртэй файлаа ажиллуулах хэрэгтэй. Үүний өмнө нээлттэй байгаа бүх программаа хаагаарай. Ингээд суулгасны дараа компьютераа унтраагаад асаагаарай.

Хэрвээ дээрх зааврын дагуу болохгүй бол та вэб хуудсуудыг илүү хурдан, аюулгүй үздэг вэб хөтөчийг суулгах хэрэгтэй. Үүний тулд Mozilla Firefox суулгахыг Banjig.Net танд зөвлөж байна.

Хэрвээ таны интернэт хөтөч дээр өмнө нь Flash Flayer суусан байсан бөгөөд түүний ямар хувилбартайг мэдэхгүй байгаа бол http://www.adobe.com/products/flash/about/ энэ хаягаар орж Flash Flayer-ийнхаа хувилбарыг харна уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009-03-30 11:21:15