Видео орчуулна гэж юу гэсэн үг вэ?
Та Банжиг Видео дахь орчуулагдаагүй байгаа төлбөрт видеонуудаас сонгон Монгол хэл рүү орчуулснаар тухайн видеоны үзвэрийн мөнгөний тодорхой хувийг авах боломжтой болох юм.
Ямар хэлнээс орчуулах бэ?
Видео бүр өөр өөр хэлээр байж болох бөгөөд одоогоор Англи, Орос, Франц, Герман, Итали, Испани, Солонгос, Япон хэл дээрх видеонууд байна.
Хэн орчуулж болох бэ?
Банжиг.Нээтийн хэрэглэгч мөн өөрийгөө дээрх хэлнүүдийн аль нэгнээс Монгол хэл рүү бичгийн орчуулга хийх чадвартай гэж үзэж байгаа хүн бүхэнд нээлттэй.
Би хэдэн төгрөгний орлого олох вэ?
Видео бүрийг үзэх төлбөр өөр өөр байдаг. Жишээлбэл Уран сайхны кино 500 нэгж буюу 500 төгрөг, насанд хүрэгчдэд зориулсан кинонууд 1000 нэгж буюу 1000 төгрөг гэх мэт.
Та видеоны үзвэрийн дүнгээс үл хамааран төлбөрийн 20-оос 30 хүртэлх хувийг авна.
Бяцхан тоо бодъё.
- Та 1 уран сайхны кино (500 төг) орчуулжээ
- Таны орчуулсан киног өдөрт 5 удаа үзсэн байна
- Тэгвэл өдөрт таны орлого 500*5=2500 - ийн 20% буюу 500 төгрөг болно.
- Энэ киноноос таны сард олох орлого 500*30=15000 төгрөг болно.
- Мэдээж та өөр олон кино орчуулах тул таны орлого сар ирэх тусам нэмэгдэх бөгөөд та нийт 10 кино орчуулсан тохиолдолд сар бүр 15000*10=
150.000 төгрөг олох боломжтой болно гэсэн үг.
Хир удаан ашиг авах вэ?
Та нэгэнт видео орчуулсан л бол тухайн видео Банжиг Видео дээр байх бүхий л хугацааны турш та тухайн видеог үзэгдэх бүрт өөрт ногдох ашгаа авах болно.
Орлогоо хэрхэн авах бэ?
Та орлогоо Банжиг Данс руугаа нэгж болгон хүссэн үедээ авах эсвэл шууд сар бүрийн 25-нд бэлэн мөнгө болгон авах боломжтой.
Би орчуулмаар байна, хэрхэн эхлэх бэ?
Видео орчуулах маш хялбархан.
Та эхлээд
Видео орчуулах хэсэг рүү ороорой. Тэндээс өөрийн орчуулахыг хүссэн видеогоо орчуулахаар сонгож авах хэрэгтэй.
Орчуулах видеоны текст нь танд бичгээр харагдах бөгөөд та түүнийг л орчуулахад хангалттай.
Харин нэг анхаарах зүйл бол та хүндэтгэх шалтгаангүйгээр сонгосон видеогоо 5 хоногийн дотор орчуулаагүй тохиолдолд таны орчуулах эрхийг хаах хүртэл арга хэмжээ авах юм.
Сүүлд шинэчлэгдсэн: 2009-06-12 15:44:50