Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Реферал гэж юу вэ?

 
Банжиг Видео дахь төлбөртэй кино, нэвтрүүлгүүдийг сурталчлаад мөнгө олох боломжийг олгодог үйлчилгээ юм.

Та Банжиг Видео дээрх төлбөртэй видеонуудын реферал хаягийг хүмүүст хүргээд, улмаар тэр хаягаар чинь дамжиж хүмүүс төлбөрт видео үзвэл та тухайн видеоны төлбөрийн 5%-ийг урамшуулал болгон авах боломжтой.

Реферал хаягаа хэрхэн авах вэ?
Төлбөртэй видеоны хуудас руу ороход тухайн видеог үзэх танд зориулсан реферал хаяг харагдана.

Орлого хэрхэн тооцох вэ?
Таны реферал хаягаар орж кино үзэх болгонд тухайн киноны 5% ашиг танд очих болно. Харин өөрийн реферал хаягаар хэрхэн хүмүүс оруулахыг та өөрөө бодож болоорой.

Реферал хаягаараа хүмүүс оруулах санаа байна уу?
Мессенжерээр найзууддаа илгээх, блог вэб дээрээ мэдээлэл болгож оруулах гэх мэт байж болно.

Орлогоо яаж харах вэ?
Та Миний булан хэсгээрээ ороод Тайлан хэсгийн Орлогийн тайлан гэснээр орж харах боломжтой.

Орлогоо яаж авах вэ?
Сар бүрийн 25-нд таны орлогийг бид танд Банжиг дансны нэгж эсвэл мөнгө хэлбэрээр олгох болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009-06-16 13:37:46