| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
Камасутра - Нэгэн хайрын домог (+18) |
|
Хийгдсэн он: 1997 Хэл: Англи хэл дээр Монгол хадмал орчуулгатай Төрөл: +18 Жүжигчид: Rekha, Indira Varma, Sarita Choudhury, Ramon Tikaram, Naveen Andrews Тайлбар: 16-р зууны үед Энэтхэгт Тара, Маяа хэмээх салж хагацдаггүй хоёр найз охин амьдардаг байв. Тэдний мэдрэмж, зуршил, сонирхол бүгд ижил. Сар жил урсан өнгөрч тэд насанд хүрцгээнэ. Тара удахгүй хааны суудалд залрах ханхүү Раж Сингтэй гэрлэнэ. Гэрлэсний дараа Раж удалгүй Тарагаас уйдах бөгөөд сексийн дур хүслээ хангах өөр эмэгтэйг хайна. Тэр Маяад анхаарал хандуулж байгааг мэдсэн Тара түүнийг янхан мэт ойлгуулж ордноос хөөлгөнө. Маяа ганцаар хэрэн хэсэж явахдаа олон хүнтэй учрах бөгөөд тэдний дунд Камасутра заадаг нэгэн эмэгтэйтэй танилцаж түүний шавь болно. Энэ үеэр тэр мөн Жай Кумар хэмээх барималчин залуутай янаг амрагийн харьцаатай болно. Маяа өөрийн багшаас юу сурсан бол... Түүнд татагдсан ханхүү хэрхэн аяглах бол... Маяа, Кумар нарын хайр дурлал хэрхэн төгсөх бол... Сонирхолтой мэдээлэл: Энэ киног бүтээж байх явцад Энэтхэгийн засгийн газрын зүгээс энэ киноны нэрийг "Maya & Tara" болгож өөрчил хэмээн шаардаж байж. Ихэнх энэтхэг кинонд тохиолддог шиг засгийн газрын төлөөлөгчид киног бүтээх явцад олон удаа ирж байжээ. Тэд кинонд ямар нэгэн нүцгэн хүмүүс эсвэл эротик өнгө аястай зүйл оруулахгүйн тулд тэгдэг байв. Харин кино бүтээгдсэний дараа тэд хянаж үзээд уг киног энэтхэгт гаргахыг хоригложээ. Учир нь кинонд сексийн үйл явдлыг ил тодоор харуулсан, ижил хүйстэнтэйгээ явалдах асуудлыг ч ил харуулсан хэмээн буруутгажээ. Таны реферал хаяг: энэ юу вэ? Та нэвтрээгүй учраас харуулах боломжгүй. |
Солонгос: | Борлуулагч: | Баторгил, Утас 010-8492-4252, 070-8106-4252 |
| Данс: | Kookmin bank, 405301-04-150130 batorgil |
| Вэб: | http://shop.az.mn |
| Борлуулагч: | Hi-Fi, Orange records-ийн бүх салбараар |
| Цэнэглэх: | Энд дарж цэнэглэнэ үү! |